АСУУЛТ & ХАРИУЛТ

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ & ХАРИУЛТ

Татвар, санхүү бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг эндээс уншаарай
Хувь хүн, хуулийн этгээд нь татварын зөвлөх үйлчилгээ авсанаар татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ирээдүйд учирч болох татварын эрсдэлээс хамгаалахад оршино.
Аудитын тухай хуулийн 10.1-д заасан дараах аж ахуй нэгж байгууллага заавал аудит хийлгэнэ.
• 10.1.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх аж ахуйн нэгж, байгууллага; /Нягтлан бодох бүртгэлийн 4.1.1-т Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөх аж ахуй нэгж/
• 10.1.2.нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага;
• 10.1.3.өөрчлөн байгуулагдаж байгаа болон татан буугдаж байгаа, эсхүл бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;
• 10.1.4.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
• 10.1.5.Иргэний хуулийн 36.2-т заасан сан; /Иргэний хуулийн 36.2-т Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ/
• 10.1.6.хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэхээр заасан бусад аж ахуйн нэгж, байгууллага.
Татварын хяналт шалгалтын акт, эсхүл илтгэх хуудас, хаалтын баланс, тамга хураалгасан бичиг, гишүүдийн хурлын тэмдэглэл, захирлын шийдвэр, өдөр тутмын сонинд зарлуулсан бичиг болон уг сонингийн хайчилбар, гаалийн тодорхойлолт, татан буулгахыг хүссэн өргөдөл, хуулийн этгээд татан буугдсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл УБ-06, татвар төлөгчийг бүртгэлээс хасалтын карт ТБ-05 зэрэг материалуудыг бүрдүүлэхээс гадна татварын өглөг, авлагагүй байх ёстой.
Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээг тодорхойлох баримтыг гадаад хэл дээр үйлдсэн бол татвар төлөгч түүнийг монгол хэл дээр орчуулж өгөх үүрэг хүлээх бөгөөд ийнхүү орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна” гэж заасан.
НӨАТ-ын хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг хэлэх ба дараа өдрөөс эхлэн НӨАТ-ын татвар суутгах үүрэг үүсэж НӨАТ-ын суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд өгнө.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг үндэслэн Иргэний орлого татвар тодорхойлох тайлан /ТТ-06/-г гаргаж, дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор харъяалагдах татварын албанд өгөх ёстой.
Гадаад хөрөнгө оруулалттай компани нь Монгол улсын татварын хуулийн дагуу нийтлэг болон тусгай хувь хэмжээгээр татварыг ногдуулан төлнө. ААНАОТ-ын тухай хуулийнн дагуу нийтлэг хувь хэмжээ нь 10%, тусгай хувь хэмжээ нь тухайн орлогоос хамаараад ялгаатай хувь хэмжээ байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай гэж ялгаа байхгүй Монгол улсын хуулийн этгээдтэй адил хэмжээгээр үйл ажиллагааны орлогоосоо татвараа төлнө. Харин гадагшаа буюу оршин суугч бус иргэн, хуулийн этгээд руу мөнгө шилжүүлэх үед ялгаатай хэмжээгээр татвар ногдоно. Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд дүрмийн сангийн хэмжээгээр л дотоодын хөрөнгө оруулалттай компаниас ялгаатай.
Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 27.1.2-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийг хөтлөөгүй, санхүүгийн тайлан гаргаагүй бол холбогдох албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
Шинээр байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бичиг баримт бүрдүүлж өгнө. Бичиг баримтын 1%-ийг Татварын албанд Улсын бүртгэлийн газраас өгч байгаа боловч тухай аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 хоногийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ” заалтыг тус тус үндэслэн татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 /Ажил гүйцэтгэх, болон хөлсөөр ажиллах гэрээний/ дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд Заавал даатгуулна гэж заасан байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүргийг Ажил олгогч болон даатгуулагч хүлээнэ.
Нийслэл хотын албан татвар суутгагч гэж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3.-т /”бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг/ заасан бараа борлуулсан, 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ; 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ; 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ; 4.1.7-д заасан баарны үйлчилгээ; үзүүлсэн этгээдийг;...” хэлнэ.
Татварын ерөнхий хуулийн 13.5-д заасны дагуу татвар төлөгч үл хөдлөх хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ. Хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол Татварын ерөнхий хуулийн 75.1.2-т зааснаар хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.