БИЗНЕСИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

22 11

БИЗНЕСИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

Дэлхийн медиа, энтертэйнмент ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхэм Руперт Мурдок өөрийн эзэмшдэг “21st Century Fox”-ийг зарахад нээлттэй байгаа гэнэ. Түүний гэр бүл эгнээндээ Европ, Америк, Азийн зах зээлийн гол мэдээлэл, контентийн бизнесийн тоглогчид болох Fox, Star, Sky-ийг нэгтгэсэн уг бизнесээ Диснейд зарахаар хэлэлцээр эхлүүлсэн тухай мэдээ гарсан нь олны анхаарлыг татав. Үүний дараа Sony, Verizon, Comcast зэрэг бусад өрсөлдөгчид нь ч энэхүү наймааг хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь тэдний хувьцааны үнэлгээг 6 хувиар өсгөхөд хүргэжээ.

Vulture: Яагаад Мурдок гол бизнесээ зарахыг хүсэв?

Технологийн орчны мэдээ, нийтлэлийг дагнан хүргэдэг хамгийн их уншигчтэй медиа платформ Mashable шинэ эзэнтэй болж байгаа гэнэ. The Wall Street Journal-ийн мэдээлснээр тэд 90 жилийн түүхтэй америкийн медиа гигант Ziff Davis-д 50 сая доллараар үнэлэгдэн зарагдаж байгаа аж. 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Mashable өмнө нь 250 сая доллараар үнэлэгдэн хөрөнгө оруулалт татаж байсан ч сүүлийн саруудад шинэ хөрөнгө татах оролдлого нь амжилтгүй болсны дараа ийм шийдвэр гаргаж байгаа бололтой. Ziff Davis-ийн харьяанд AskMen, PC Magazine, IGN зэрэг 10 гаруй брэнд багтдаг.

WSJ: Mashable зарагдлаа

Дубайд явагдаж буй агаарын тээврийн хамгийн том шоу Dubai Airshow-д Airbus, Boeing-ийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрээд байна. Энэ жилийн гол худалдааг хийж байсан Boeing flydubai-д 25 тэрбум доллараар үнэлэгдэх 175 онгоц нийлүүлэх гэрээ хийсний дараахан Airbus бүр том хэлэлцээрийг амжилттай хийж, олныг гайхшруулав. Тэд Америкийн Indigo-д 50 тэрбум долларын өртөг бүхий 430 онгоц нийлүүлэх гэрээ хийсэн нь үнээрээ ч, тоо ширхэгээрээ ч салбарын рекордыг тогтоожээ. Indigo нь хямд нислэг санал болгодог авиа компаниуд болох Wizz Air, JetSmart, Volaris зэрэгт онгоц нийлүүлдэг компани юм.

Германы автомашин үйлдвэрлэгч Вольксваген 2022 он хүртэл гол брэндүүддээ 27 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлалаа. Хууль сахиулагчдад хуурамч мэдээлэл өгч байсан хэргээр буруутгагдаж, хөрөнгө оруулагчдын итгэлээ ихээхэн алдаад буй тэд энэ хугацаанд үйлдвэрээ бүрэн шинэчлэн, хүрээлэн буй орчинд ээлтэй технологиор цэнэглэж, цахилгаан машины үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч болох зорилго тавьж буй гэнэ.

Эх сурвалж: www.unread.mn

Сэтгэгдэл