Бизнесээ хэрхэн оновчтой удирдах вэ?

09 03

Бизнесээ хэрхэн оновчтой удирдах вэ?

Өнөөдөр байгаа бодит түвшингөө Ирээдүйд бий болох зорилтот түвшиндээ хүргэх, өнгөрсөн үеийн алдаа дутагдалаа харьцуулж хэрхэн зөв зүйтэй хэмжих вэ гэдэг нь байгууллага, бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал байсаар байна. Санхүүгийн оновчтой удирдлага нь танд бизнесийн зорилгоо судалж, түүнийг сайжруулах үр дүнтэй төлөвлөлт хийхэд тусалж чадна.

Санхүүгээ оновчтой удирдахад та дараах зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй:

  • Мөнгөн урсгал – Энэ бол таны бизнест орж гарч байгаа мөнгөний тэнцвэр юм. Та мөнгөн урсгалыг тогтмол хянаж, өөрийн төлөвлөгөөгөө шинэчилж байх хэрэгтэй.
  • Өртөг зардал – Зардлыг тогтмол хянадаг байх. Таны зардлыг борлуулалтын үнээр нөхөж байгаа эсэхийг шалгаарай.
  • Өсөлт – Бизнесийнхээ хэрэгцээ, өсөлтийг хангахын тулд санхүүжилтээ зохицуулах төлөвлөгөөтэй юу?

Бизнесийн үйл ажиллагааны зорилго нь ашиг олох, өөрөөр хэлбэл таны нийт зарлага (бүх зардлууд, татвар, зардал) -аас давсан орлогыг бий болгох юм. Тиймээс ашигт байдлын харьцаанд дүн шинжилгээ хийх нь санхүүгийн удирдлагын бас нэг чухал хэсэг юм.

Ашигт ажиллагааны харьцаа нь ерөнхийдөө хоёр ангилалд хуваагддаг: зөрүү ба өгөөж

Нийтлэг хэрэглэгддэг ашигт ажиллагааны харьцаанууд:

  • Нийт ашгийн зөрүү – Борлуулалтын шууд зардлыг тооцсоны дараа хэр их мөнгө олсон.
  • Үйл ажиллагааны зардлын зөрүү – энэ нь ашигт ажиллагааны нийт ба цэвэр хэмжээнээс хамаарна. Шууд болон нэмэлт зардалыг тооцох боловч хүү болон татварын зардлыг тооцохгүй. Энэ шалтгааны улмаас үүнийг EBIT (хүү ба татварын өмнөх орлого) зөрүү гэж нэрлэдэг.
  • Цэвэр ашгийн зөрүү – Энэ нь илүү нарийн хэмжүүр юм. Шууд зардлаас гадна бусад бүх зардлыг тооцдог. Бүх нэмэгдэл зардал, түүнчлэн хүү болон татварын төлбөр ашгийн тооцоонд орсон байдаг

Бизнес эрхэлж байгаа та бүхэн хэмжилт гэдэг зүйлийг оновчтой удирдлага болгохын тулд өөрийн гарч байгаа бүх зардал олж байгаа орлогыг зөв бүртгэж сурах нь хамгийн гол мөн чанар юм.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сэтгэгдэл