Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн тусламж-2

Бүтээл маань жижиг дунд бизнес эрхлэгч нар, нягтлан бодогч, энэ чиглэлээр суралцаж
буй оюутан залуусын практик ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл
төгс байна.

 

Ангилал: Tag:

Description

ӨМНӨХ ҮГ

“Монголтакс ТМЗ” ХХК-ийн хамт олон “Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн

тусламж-1” бүтээлээ “Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг” аж ахуй нэгжийн
жишээн дээр боловсруулан 2009 онд олон нийтийн хүртээл болгосон билээ.

Өнөөдөр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх,
санхүүгийн оновчтой шийдвэр гаргах, санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангаа
мэргэжлийн түвшинд бэлтгэх эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа үед бид дараагийн
цуврал болох “Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн зөвлөмж-2” бүтээлээ та бүхэндээ
өргөн барьж байна.

Энэ бүтээл манай байгууллагын 10 жилийн ойн босгон дээр гарч байгаа бөгөөд,
өнгөрсөн арван жилийн хугацаанд бидний хуримтлуулсан мэдлэг, ажлын туршлага
дээр үндэслэн “Худалдааны чиглэлээр үйл ажиллагааявуулдаг” аж ахуй нэгжийн нийтлэг
жишээн дээр боловсруулагдсан.

Бүтээл маань жижиг дунд бизнес эрхлэгч нар, нягтлан бодогч, энэ чиглэлээр суралцаж
буй оюутан залуусын практик ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл
төгс байна.

Гарын авлагыг судалснаар:

  • Нягтлан бодох бүртгэлийн дансны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах;
  • Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулах, тайлан гаргах ур чадварт
    суралцах;
  • Санхүүгийн програмаар нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулж сурах;
  • Танхимд олсон онолын мэдлэгээ бататган, практик туршлагад тулгуурлан хосолмол
    дадлагыг эзэмших;
  • Санхүү татвар, эдийн засгийн орчны холбогдох хуулийн заалт, дүрэм журмыг
    нэмэлтээр оруулсан тул аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд танд туслах
    хөтөч болно.

Цуврал бүтээлийг бэлтгэн гаргахад мэдлэг оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг заваа хайргүй
зориулсан “Монголтакс ТМЗ” ХХК-ийн бүтээлч хамт олондоо, нягтлан бодох бүртгэлийн
анхан шатны мэдээллийг даймонд 5.0 санхүүгийн програм ашиглан боловсруулах
боломжийг олгосон “Ай Би Ай” ХХК-ийн хамт олонд гүн талархлаа илэрхийлж байна.

Амьдрал хязгааргүй баялаг болохоор энэхүү гарын авлагад дурдаагүй үлдсэн асуудал
цөөнгүй байгаа тул та бүхэн санал хүсэлтээ info@mongoltax.mn хаягаар ирүүлнэ үү.