Европын Холбооны Зөвлөл Мөнгө угаахтай тэмцэх тухай удирдамжийг албан ёсоор баталлаа

31 05

Европын Холбооны Зөвлөл Мөнгө угаахтай тэмцэх тухай удирдамжийг албан ёсоор баталлаа

Европын Холбооны Зөвлөл 2017 оны 12-р сарын 15-нд Европын Холбооны парламенттай хийсэн улс төрийн хэлэлцээрийн үр дүнд Европын Холбооны Мөнгө угаахтай тэмцэх тухай 5 дахь удирдамжийг баталлаа. Дээрх 5 дахь удирдамж нь их хэмжээний мөнгөн санг нуун дарагдуулахаас сэргийлэх мөн корпорациудын ил тод байдлын дүрмүүдийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү удирдамжийн дагуу корпорациуд болон бусад хуулийн байгууллагууд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн мэдээллийг нээлттэй тайлагнах үүрэгтэй болох юм.

  • Корпорациуд болон сангийн ил тод байдлын шаардлагууд

Шинэ дүрмийн дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани болон зарим хуулийн байгууллагууд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн талаар тодорхой мэдээллүүдийг заавал олон нийтэд нээлттэй тайлагнах юм.

Харин эсрэгээрээ, зарим сан болон бусад төрлийн хуулийн этгээдүүдэд дээрх “заавал олон нийтэд мэдээллэх шаардлага” үйлчлэхгүй. Дээрх 5 дахь удирдамжид дурьдсаны дагуу сан нь ашиг олох зорилгогүй хандив тусламжийн болон гэр бүлийн хөрөнгийг ашиглах зорилготой, мөн нийгэм, олон нийтэд тустай өөр бусад зорилгоор байгуулагдаж болно.

  • Виртуал мөнгөн тэмдэгт ба баталгаажуулалт

Европын Холбооны Мөнгө угаахтай тэмцэх тухай 5 дахь удирдамж нь гишүүн улсуудыг виртуал мөнгөн тэмдэгттэй холбоотойгоор өөр өөрийн бүртгэлийн байгууллагуудад илгээсэн хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн мэдээллээ баталгаажуулах шинэ шаардлагыг тавьж байгаа юм.

  • Гуравдагч орнууд

Дээрх удирдамжид гуравдагч орнуудыг хамруулсан гүйлгээнүүдийг хийсэн байгууллагуудыг  харилцагчийн due diligence-тэй холбоотой гаргасан зөвлөмж/дүрмүүдийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ёстой болсон бөгөөд гишүүд улсууд тэдгээр дүрмүүдийг заавал дагаж мөрдөн удирдамжийн Article 9 (2)-д заасан эрсдэл өндөртэй орнуудад байгуулагдсан хуулийн этгээдүүд болон эрсдэл өндөртэй орнуудад суурьшиж буй хувь хүмүүстэй хийсэн бүх гүйлгээнүүдэд хүчинтэй үйлчлэх юм.

Эх сурвалж: www.cpta.mn

Сэтгэгдэл