МЭДЭЭЛЭЛ

28 06

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

2018 оны зургадугаар сарын 27-ны чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

25 06

Д.БАЯРЦЭЦЭГ: ТАТВАРЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫГ 1800-1212 ДУГААРТ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Татварын ерөнхий газар татварын албаны албан хаагч, ажилтны ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой мэдээлэл авах 1800-1212 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн байна. Дээрх дугаарт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах аж. Энэ талаар болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ ямар байх ёстой талаар ТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын […]

13 06

Б.Биндэръяа: Бэлэн бусаар тооцоо хийхэд НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг болж байгаа

Ebarimt системийн хувилбар хоёр хэрэглээнд нэвтэрч байгаа талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын үйлдвэрийн газрын Технологи хариуцсан захирал Б.Биндэръяатай ярилцлаа. – Ebarimt системийн хувилбар хоёр хэрэглээнд нэвтэрсэн байна. Хэрэглэгчдэд ямар ямар шинэ боломжууд нээгдсэн бэ? – Шинэ хувилбарын онцлох зүйл бол хялбар бүртгэл буюу баримт автоматаар системд бүртгэгдэх шийдэл юм. Хуучин бол 131313 тусгай […]

07 06

ЖИЛИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО НЬ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨС ДООШ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛСӨН ТАТВАРЫН 90 ХУВИЙГ ХӨНГӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИГДЛАА.

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл […]

07 06

БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭНИЙ “АВТОМАТ КЛИРИНГ ХАУС” БУЮУ АСН+ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголбанкинд хэрэгжиж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд одоогийн банк хоорондын бага дүнтэй гүйлгээний системийг сольж, олон улсын стандартад нийцсэн Автомат Клиринг Хаус буюу ACH+ системийг нэвтрүүлэх гэж байна. ACH+ системийг нэвтрүүлснээр иргэд, аж ахуй нэгжүүд банк хоорондын кредит шилжүүлгийн төлбөр тооцоог 24×7 цагийн турш тасралтгүй, бодит цагийн горимоор хурдан шуурхай […]