Мөнгөн хөрөнгийг хэрхэн зөв удирдах вэ?

19 03

Мөнгөн хөрөнгийг хэрхэн зөв удирдах вэ?

Мөнгөн хөрөнгө өөрийн гэсэн онцгой шинж чанартай хөрөнгө. Хөрвөх чадвар хамгийн сайн тул мөнгөн хөрөнгөнд тавих хяналт маш чухал. Мөнгөн урсгалыг хянах янз бүрийн аргууд байдаг. Тус аргууд нь мөнгөн хөрөнгийг зохицуулах процессыг хурдасгах төдийгүй үндсэн үйл ажиллагаанд шаардагдах мөнгөн хөрөнгийн хэрэгцээг бууруулахад илүү анхаарал хандуулдаг.

Тухайлбал:

  1. Борлуулалтын сувгийн ачааллыг хэтрүүлэхгүй байх:

Хэвийн бус их хэмжээтэй борлуулалт хийх нэг талаас сайн үзүүлэлт болов ч нөгөө талаас авлагын дансны үлдэгдэл ихээхэн хэмжээгээр нэмэгдэх, хэрэглэгчид нэг хэсэгтээ бараа дахин худалдан авахаа зогсоох зэрэг нөлөөлөл үзүүлж эргээд компанид хор уршигтай байх магадлалтай юм. Энэ нь компанийн мөнгөн урсгалыг гажуудуулах эрсдэлтэй.

  1. Мөнгөн хөрөнгө ихээр шаардагдах ажлыг гэрээгээр /аутсорсинг хийх/

Жишээлбэл, санхүү, татварын үйлчилгээ нь цаг хугацаа, эрсдэл, өртөг өндөртэй тул энэ ажлыг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар хийлгэснээр урсгал зардалыг хэмнэж, эрсдэлийг шилжүүлэх давуу талтай. Хамтран ажиллах мэргэжлийн байгууллагыг сонгохдоо судалгааг маш сайн хийх хэрэгтэй.

  1. Мөнгөн хөрөнгийн урсгалын процессыг чангатгах.

Хэрэглэгчдээс захиалга авах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нийлүүлэх, нэхэмжлэл илгээх, төлбөр хүлээж авах нийт процесс нилээдгүй цаг авсан, нарийн төвөгтэй байх нь олонтаа. Хэрэв тааруухан удирдвал хэрэглэгчээс захиалга авснаас хойш мөнгөн орлого орж ирэх хүртэл ихээхэн цаг алдаж болно. Тухайн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгахын тулд нийт процессыг тогтмол нягталж байх ёстой.

Мөн таны орлогын эх үүсвэр үйл ажиллагааны зардлыг нөхөж чадахгүй бол нэмэлт санхүүжилт хайх хэрэгцээ үүсэх юм. Санхүүжилт, Хөрөнгө оруулалт босгох нь зөвхөн зээлээс гадна өөрийн компанийг үнэлж хувьцаа гаргах байдлаар хөрөнгө босгох боломжтой юм. Хэрэв танд компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгалыг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зах зээлээс хэрхэн татах талаар мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж шаардлагатай бол Манай компанид хандаж хамтын баялгийг бүтээхийг урьж байна.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сэтгэгдэл