Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний 3 давуу тал

15 09

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээний 3 давуу тал

Англи хэлнээ outside resourcing /outsourcing/ хэмээн буулгагддаг Аутсорсинг үйлчилгээ нь аливаа бизнесийн байгууллагын ямар нэгэн үйлчилгээг дангаараа хариуцан гүйцэтгэж буй үйл явцыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, жижиг дунд компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлдэг.

Бизнесийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж, хүмүүсийн амьдралын хэв маяг хурдтай, завгүй болж өөрчлөгдөж байгаа тул аутсорсинг үйлчилгээ урьд урьдынхаас илүү эрэлт хэрэгцээ ихтэй болсоор бүхий л төрлийн аутсорсинг үйлчилгээг ашиглах нь түгээмэл болж байна.

Тухайлбал, жижиг дунд аж ахуйн нэгж байгууллагууд нягтлан, хуульч ажиллуулах зардлаа хэмнэх, эрсдэлээ бусдад шилжүүлэх зорилгоор санхүүгийн тайлан бүртгэлээ тодорхой компаниар хөтлүүлэх, хууль эрх зүйн асуудлыг тодорхой нэг хуулийн зөвлөх компанитай тохиролцон аутсорсинг үйлчилгээг авдаг болж байна.

Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ гэж юу вэ?

Нягтлан бодох бүртгэлийн салбарт аутсорсингийг өргөнөөр ашигладаг бөгөөд энэ нь тухайн компани санхүүгийн бүртгэлээ энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хувь хүн, компанид хариуцуулж байгааг хэлнэ. Бизнес эрхэлж буй байгууллагын хувьд мэргэжлийн нягтлан бодогчгүй эсвэл уг чиг үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг аутсорсингоор хийлгэх нь ашиг тустай байдаг.

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ авсны давуу талууд юу вэ?

1. Цаг хугацаа хэмнэнэ

Бизнесийн байгууллагын удирдлагууд нягтлан бодогч нь хугацаандаа тайлангаа өгсөн үү, татварын хяналт шалгалтаар акт тавиулах болов уу, хэрхэн гэрээгээ хийвэл татварын эрсдэлгүй байх бол гэх мэт татвар, санхүүгийн олон асуудалд их цаг хугацаа зарцуулж, үндсэн бизнесээ хөгжүүлэх тал дээр анхаардаггүй. Түүнчлэн нээлттэй ажлын байр зарлан ярилцлага авах, шинэ ажилтныг сургах зэрэг нь цаг хугацаа ихээр шаарддаг. Харин үүний оронд аутсорсингоор тухайн ажил үүргийг нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн баг хамт олонд даатгуулснаар цаг хугацаа алдалгүйгээр ажлаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгүүлэх боломжтой.

2. Компаний зардлыг бууруулна

Жижиг дунд аж ахуй нэгжид байнгын орон тооны нягтлан бодогч, бүртгэлийн алба ажиллуулах нь оффиссын түрээс, сандал, ширээ, компьютер, санхүүгийн програм хангамж гэх мэт капитал зардлаас гадна цалин, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн асуудал, амралтын цалин, бичиг цаасны зардал гэх мэт урсгал зардлууд их гардаг. Эдгээр зардлыг хэмнэх боломж нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээний аутсорсинг үйлчилгээ бөгөөд зөвхөн гэрээгээр тохирсон хөлсөө төлөхөд л болно.

3. Учирч болох эрсдэлээс сэргийлнэ

Quartz агентлагийн мэдээлснээр гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн 46% нь мөнгөн урсгалын дутагдлаас болж дампуурдаг байна. Тиймээс компаниуд дампуурах эрсдэлээс сэргийлэхийн тулд нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг авч, мөнгөн урсгалыг төвлөрүүлж, шаардлагатай эх үүсвэрийг авах зэргээр аутсорсинг хийж байх нь учирч болохуйц олон эрсдэлээс сэргийлнэ.Түүнчлэн та мэргэжлийн байгууллагаар нягтлан бодох бүртгэлээ хөтлүүлж байгаа бол тайлан тооцоогоо цагт нь гаргаж өгөөгүй торгууль, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүйгээс татварын акт тавиулах зэрэг эрсдэлд орохгүй. Товчхондоо өөрт учирч болох эрсдлээ аутсорсинг үйлчилгээгээр өөр компанид шилжүүлж байна гэсэн үг.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид бизнесүүдэд НББ-ын иж бүрэн хөтлөлт, санхүүгийн тайлан, удирдлагын мэдээлэл, өртгийн бүртгэл, бодлогын бичиг баримт боловсруулах ба нутагшуулах, програм хангамж сонгох ба нэвтрүүлэх, сургалт явуулах зэрэг НББ-ийн мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭШСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Сэтгэгдэл