Тендерийн материалд яагаад сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг шаарддаг вэ?

20 11
Тендерийн материал

Тендерийн материалд яагаад сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг шаарддаг вэ?

Тендер гэдэг нь нэг ёсондоо “санал” бөгөөд худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс бүрдүүлж өгсөн бичиг баримт юм. Төрийн байгууллагууд худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээнийхээ талаар мэдээлэл, шаардлагатай ажил үүргүүдийг олонд мэдээлснээр хувийн хэвшлүүд оролцох боломжтой болно.
Тендерт оролцож буй аж ахуйн нэгж, газрууд худалдан авагчийн тавьсан нөхцөл, шаардлагын дагуу бичиг баримтыг бэлтгэж өгөх ба бичиг баримт нь дараах зүйлсээс бүрдэнэ. Тендерийн материалд шаардлагатай баримт бичгийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.
  • Тендерийн маягт
  • Танай байгууллагыг төлөөлөн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах эрх бүхий этгээдэд олгосон итгэмжлэх
  • Тендер шалгаруулалттай холбоотой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан мэдэгдэл
  • Өмнөх ба одоогийн санхүүгийн тайлан
  • Банкны баталгаа
  • Татварын өртэй эсэх тодорхойлолт, шүүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын тодорхойлолт
  • Чадварын мэдээлэл
Тендерт оролцож байгаа байгууллагуудын хамгийн сайн анхаарах зүйл бол санхүүгийн тайлан. Учир нь худалдан авагч тал хамгийн боломжтой, найдвартай түнш хайж байгаа тул хамгийн түрүүнд танай байгууллагын санхүүгийн нөхцөл байдал, чадамжийг санхүүгийн тайлангаар тань харна. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан шаарддаг учир нь танай компани үйл ажиллагаагаа жигд сайн явуулж чаддаг эсэх, өмнө тухайн тендертэй дүйцэхүйц хэмжээний ажил хийж байсан туршлагатай эсэх, тухайн ажлаа сайн гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэлийн түвшин хангалттай эсэх, гүйцэтгэлийн хангалтгүй байдлаас болж болзошгүй өр төлбөрт орох магадлалтай эсэхэд дүн шинжилгээ хийх зорилготой. Тиймээс танай байгууллага тендерт орохоор бэлтгэж байгаа, ирээдүйд орох бодолтой байгаа бол одооноос санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд анхаарах хэрэгтэй.
Тиймээс та үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа орлого, зарлагаа нарийн тооцоолж, тайлант хугацаа бүрт санхүүгийн тайлангаа тодорхой гаргаж тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж гэдгээ батлах нь танай байгууллагын ирээдүйн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ

Бид байгууллагуудад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон жилийн мэдлэг, туршлагын дагуу мэргэжлийн түвшинд чанартайгаар хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.

Сэтгэгдэл