ТМЗН-ийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө

07 05

ТМЗН-ийн удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн” 5 дугаар сарын 3-нд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монголд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Сангийн яамны НБББГ-ын дарга Ч.Чимидсүрэн, ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Г.Гансүх болон ТМЗН-ийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, ТМЗ үйлчилгээ эрхлэгч компаниудын төлөөлөл, мөн зарим ТМЗ гишүүд оролцлоо. Зөвлөгөөний эхэнд ТМЗ нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Я.Мишиглүндэнд хүндэтгэл үзүүлсэн юм.


Зөвлөгөөнөөр ТМЗН-ийн үйл ажиллагаа, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ Монголд гэсэн хүрээнд мэдээлэл хүргэж, илтгэл танилцуулсан. Үүний дараа ТМЗН-ийн гүйцэтгэх алба Орон нутгийн төлөөллийг хүлээн авч, үр дүнгийн урамшууллыг тооцон олгосон байна.

Эх сурвалж:
https://www.cpta.mn/

Сэтгэгдэл