ХХОАТ-ын шатлалыг зогсоолоо.

29 01

ХХОАТ-ын шатлалыг зогсоолоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эцэст нь хэлэхэд ОУВС ирж хэд хоног ажиллалаа. ХХОАТ бухимдал үүсгээд байсан. Буцаад хуучин хэлбэр рүүгээ орох шийдэлд хүрсэн.  ХХОАТ:  ХХОАТ-ын 4 шатлалыг зогсоож, 1 шатлалтай болголоо. Хуучнаараа үлдэж байна гэж ойлгож болно. 1 сард төлсөн татварыг буцааж олгоно”.

Тэтгэврийн нас ч гэсэн буцаад хуучин хэлбэртээ орохыг ахмадууд өөрсдөө сонгох боломжтой боллоо.  Тэтгэвэр: эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд бол эрэгтэй 55, эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно. Тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэгдэж байсныг 3 сар болголоо. 

Үүнээс гадна татвартай холбоотойгоор Татварын Ерөнхий хууль, ААНОАТ-ын хууль, ХХОАТ-ын хуулийг шинэчлэхээр бид ажиллаж байна.  Татварын хуулийн өөрчлөлтийн гол цөм нь бизнес эрхлэгчид. Тэдэнд ойлгомжтой татварын хуультай болно” гэв.

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл