Шинэ жил

12 03

Шинэ жил

Монголтакс ТМЗ ХХК-нь уламжлал ёсоор өнгөрч буй оны ажлаа дүгнэж, байгууллагын үнэлгээний систем болон багийн үнэлгээний системийн үр дүнгээр хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан ажилтнуудаа урамшуулан шагналаа.

Мэдлэгт дусал нэмэр: Шинэ жилийн баяр нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Шинэ жилийн баярын салшгүй нэгэн баатар бол өвлийн өвгөн. Монголчуудын хэлдгээр өвлийн өвгөн аав буюу Санта Клаусын домог дөрөвдүгээр зуунд Туркын Лусиа мужид төрсөн Николас Бизанти Анатоли хэмээх хүүгээс үүсэлтэй аж. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст бэлэг барьж цонхных нь завсар мөнгө хийж үлдээдэг байжээ. Харин шинэ жилийн гацуурыг эртний Скандиновын орнууд болон Германаас үүсэлтэй гэж үздэг байна.

2019.12.21

Сэтгэгдэл