“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ” ҮНДЭСНИЙ III ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ” ҮНДЭСНИЙ III ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Татварын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, зөв хандлага төлөвшүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцсэн үндэсний III зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнөөр хүүхэд, залуучуудад татварын зөв ойлголт олгох, иргэдэд хүртээмжтэй боловсрол хүргэх, мэргэшсэн зөвлөх болон сургагч багш бэлтгэх зэрэг чухал асуудлыг хэлэлцэв.

Монголтакс ТМЗ ХХК тус зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж Platinum sponsor-оор оролцож, татварын боловсрол, зөв хандлага, татварын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг дэмжин ажилласандаа баяртай байна.

Мөн энэ удаагийн зөвлөгөөнд манай хамт олны төлөөлөл идэвхитэй оролцож, мэдлэг туршлагаа хуваалцлаа

Үүсгэн байгуулагч Х. Тунгалагмаа - Ерөнхий зохион байгуулалт, хөтлөгчөөр,

БХГ-ын захилах Л.Бат-Өлзий - Панелистаар,

ЗУГ-ын менежер Э.Намжилмаа - Илтгэгчээр

Хамтран зохион байгуулагчид, илтгэгчид, панелистууд, зочид, төлөөлөгчид болон нийт оролцогчдодоо талархал илэрхийлье.

Татварын зөв соёл — хариуцлагатай иргэн, тогтвортой хөгжлийн үндэс