card

Бидэнтэй нэгдсэнээр

Бидэнтэй нэгдсэнээр 

Сурч хөгжих хүсэл тэмүүлэлтэй, өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн болохыг зорьж байгаа бол ТА: Салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, үргэлж шинийг санаачлагч, тасралтгүй суралцагч Манай хамт олонтой нэгдээрэй. Бидний нэг болсноор 

  • Эрч хүчтэй бүтээлч, залуу чадварлаг хамт олон 
  • Ажлын байрны эерэг дулаан уур амьсгал, таатай орчин нөхцөл 
  • Мэргэжлээрээ тасралтгүй сурж хөгжих боломж 
  • Мэдлэг, ур чадвараараа өрсөлдөхүйц карьер хөгжлийн бодлого 
  • Бүтээлч санаачилга, ажлын гүйцэтгэлд суурилсан цалин, урамшуулал 
  • Амралт чөлөөт цагаа дурсамжтай өнгөрүүлэх, хамт олонч үйл ажиллагаа
  • Бүх төрлийн нийгмийн хангамж, хөнгөлөлтүүд

Манай ажилтнууд

Манай байгууллага нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зах зээлд томоохон ажил олгогчдын нэг бөгөөд 80 гаруй хувийг 35-аас доош насны шинийг санаачлагч, бүтээлч, зөв хандлагатай нэг зорилгын төлөө хамтдаа тасралтгүй хөгжиж байгаа нягтлан бодогч залуусаас бүрддэг.

Сургалт, хөгжил

Монголтакс ТМЗ ХХК-ны үндсэн бодлого нь ажилтнуудаа мэдлэг, ур чадвараараа салбартаа тэргүүлэгч болгож бэлтгэхийг тулд тасралтгүй сургаж, хөгжүүлэхийг эрмэлздэг. 

  • Шинэ ажилтныг чиглүүлж, дадлагажуулах хөтөлбөр 
  • Ажлын байран дээр мэргэшүүлэх сургалт
  • Хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалт 
  • Хамдаа бүтээлчээр хөгжих манлайллын хөтөлбөрүүд

Сонгон шалгаруулалтын үе шат

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгохын тулд ажилтны сонгон шалгаруулалтаа шударга, ил тод явуулдаг.

Анкет хүлээн авах

  • Ажил горилогч бүх асуултанд бүрэн, зөв хариулна. 
  • Анкетны сонгон шалгаруулалт тэнцсэн тохиолдолд 70114144 дугаараас холбогдоно.

Ярилцлага / Шалгалт өгөх

  • Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй цаг товлон ярилцлагад дуудна.
  • Ярилцлагад орохоосоо өмнө байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн онцлогын талаар судалж ирээрэй. 
  • Ажлын байрны онцлогоос шалтгаалж ярилцлагатай хамт мэргэжлийн шалгалт авна. 

Ажилд томилох

  • Ярилцлагын шатнаас тэнцсэн хүнтэй эргэн холбогдож ажилд урина. 
  • Шинэ ажилтныг сургах хөгжүүлэх, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдуулна.

Дадлагажуулах хөтөлбөр

Манай байгууллага нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад дадлага хийх боломжийг олгодог бөгөөд тухайн дадлага хийсэн оюутны сурж хөгжих хүсэл тэмүүлэл,  дадлагын гүйцэтгэл, ёс зүй, хандлагыг харгалзан цаашид  хамт олныхоо гишүүн болгон ажиллах боломжоор хангадаг. 

  • Дадлагажих оюутанд тавигдах шаардлага
  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд 3 болон түүнээс дээш курсэд суралцдаг байх 
  • Сурлагын гол дүн 3.0 дээш байх 
  • Судалгаа шинжилгээ хийх сонирхолтой
  • Ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой
  • Шинийг санаачлан мэргэжлээр сурж хөгжих хүсэл эрмэлзэлтэй байх

Нээлттэй ажлын байр