card

Түгээмэл асуулт & хариулт

Татвар, санхүү бүртгэлтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг эндээс уншаарай

Хувь хүн, хуулийн этгээд нь татварын зөвлөх үйлчилгээ авснаар татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ирээдүйд учирч болох татварын эрсдэлээс хамгаалахад оршино

Компаниуд өөрийн үйл ажиллагааны зарим хэсгийг богино хугацаанд хямд зардалтайгаар хамгийн сайн хийж чадах мэргэжлийн багт шилжүүлэх үйл явцыг аутсорсинг гэнэ.

2020 оны тайлагнасан орлого нь 50 сая төгрөгөөс доош тохиолдолд 2021 оны 9-р сард багтаан хүсэлтээ татварын албанд гаргаад 2022 оноос хамрагдах боломжтой. 2020 оны хүсэлт авах хугацаа 9 сарын 30-нд дуусгавар болсон учир 2021 онд энэхүү горимоор тайлагнах боломжгүй.

Үгүй. Хэрэв албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс эхлэн хялбаршуулсан горимоос гарна.

Боломжгүй. ААНОАТ тухай хуулийн 29.10-д зааснаар энэ хуульд заасан чөлөөлөлт, хөнгөлөлт эдлэхгүй бөгөөд энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гадаад улсад ногдуулан төлсөн татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцохгүй.

Хувь хүн ибаримтаар баталгаажуулалт хийснээр манай худалдан авалтын баримтад нэмэгдэж орж ирснээр хүчин төгөлдөр баримт болж чадна. Баталгаажаагүй тохиолдолд хүчин төгөлдөр болж чадахгүй.

ХХОАТ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу суутган төлөгч нь зөвхөн цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, Шууд бус орлого, Эрхийн шимтгэлийн орлого,Ногдол ашгийн орлого,ҮХХБорлуулсны орлого, урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад  орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлого,оршин суугч бус татвар төлөгчид олгосон орлогод албан татвар ногдуулан суутгаж төлөх үүрэг хүлээсэн тул эдгээр орлого, түүнээс суутгасан албан татварыг ТТ-11, ТТ-12, ТТ-12а, ТТ-08 тайлангаар тайлагнахаар маягт хийгдсэн. Тиймээс дээрхээс бусад орлогыг олгохдоо албан татвар суутгах үүрэг хүлээхгүй тул ТТ-12 тайлангийн “Албан татвар суутгаагүй олгосон орлого”-д тайлагнаж холбогдох ХМ-12(4) мэдээг бөглөж илгээнэ.

Харьяа дүүргийн татварын албанд хандаж  өөрийг бүртгэлээр бизнес эрхлэгчээр нэвтрэх нэр нууц үгээр төлбөрийн нэгдсэн системээс баримт хэвлэх боломжтой.

Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.1-д өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 /Ажил гүйцэтгэх, болон хөлсөөр ажиллах гэрээний/ дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн , гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд Заавал даатгуулна гэж заасан байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүргийг Ажил олгогч болон даатгуулагч хүлээнэ.

Тийм. Хөдөлмөрийн чадвараа 50% аас дээш хувиар алдсан ажилчдын нийт ажилчдын дунд эзэлж хувь хэмжээгээр нь албан татварыг нь хөнгөлнө.

НӨАТ-ын тухай хуулийн 14.1.5.үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна                                                                                   

  • барилга, байгууламж 10 жилээр;
  • тоног төхөөрөмж 5 жилээр; /Үүнд хайгуулын үйл ажиллагааны зардал хамаарна./                   
  • Бусад үндсэн хөрөнгө – шууд

Нэг удаа хялбаршуулсан горимд бүртгүүлсэн байхад жил бүр тэр хэмжээгээр татвар ногдоно. Харин ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд хүсэлт гаргаж бүртгүүлсэн албан татвар төлөгч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч болсон өдрөөс, 9.3.2-т заасан үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн өдрөөс эхлэн  эхлэн хялбаршуулсан горимоос гарна

Тухайн хүн нь өөр газар давхар тайлагнаад хөнгөлөлт эдэлж байгаа бол тус хөнгөлөлтөд давхар хамрагдахгүй. Зөвхөн аль нэг газрын орлогоос төлсөн ХХОАТ дээрээ хөнгөлөлт эдлэнэ

ХХОАТ тухай хуулийн 7.1.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу ажилтанд хоол унааны мөнгө олгосон бол НДШ болон ХХОАТ  суутгана

Тухайн тайлант жилийн дараа оны  12-р сарын 25-ны дотор буюу  одоо 2020 оны санхүүгийн тайланг  2021 оны 12 сарын 25-ны дотор засах боломжтой. Гэхдээ аудитын дүгнэлттэй байж тайлан засагдана гэдгийг анхаарна уу.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79-р зүйлд зааснаар хөдөлмөр эрхэлдэг бол ажилтан бүрд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2-т заасны дагуу ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байна. Насанд хүрээгүй эсхүл хөгжлийн бэрхшээлтэй ажилтны үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно. Нэмэгдэл амралт нь 6-10 жилд ажлын 3 өдөр; 11-15 жилд ажлын 5 өдөр; 16-20 жилд ажлын 7 өдөр; 21-25 жилд ажлын 9 өдөр; 26-31 жилд ажлын 11 өдөр; 32 ба түүнээс дээш жилд ажлын 14 өдөр нэмэгддэг. Өөрөөр хэлбэл үндсэн ажлын 15 хоног дээр нэмэгдэл ажлын хоног нэмэгдэнэ гэсэн үг.

“Зөрчлийн тухай хууль” 2.3.татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах; -нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. " Төлөөний газар болон төлөөлөгчийн газрын ялгаа юу вэ? Компанийн тухай хууль 7-р зүйл, ААОНАТ тухай хууль 6-р зүйлд зааснаар Төлөөлөгчийн газар: Хуулийн этгээдийн эрхгүй, эд хөрөнгө нь толгой компанид бүртгэлтэй, үр дагаврыг толгой компани хариуцна. Төлөөний газар: Хуулийн этгээдийн эрхтэй, толгой компанид шилжүүлэх ашиг 20%

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ журмын 3.4-т (2020 оны 12 -р сарын 30-ны өдрийн  А/266 дугаар тушаалын хавсралт) заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсад байнга оршин суугч татвар төлөгчөөр бүртгүүлж, татварын алба гэрчилгээ олгоно.