card

Компанийн тухай

   “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК нь 2006 оны 12-р сард үүсгэн байгуулагдсан Монгол улсын  татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хүргэх эрх бүхий анхны хуулийн этгээд юм. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний анхны бодлого , стандарт горимыг боловсруулж мөрдөх, Монгол улсын анхны татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхийг авах, Татварын мэргэшсэн зөвлөхийн тухай хуулийг батлахад хамтран ажиллах зэрэг олон зүйлсийн анхдагч болж байжээ.

   Бид Монгол улсын эдийн засгийн бүхий л салбар секторуудад үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ажиллаж байна.

    Мөн 17 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахдаа нягтлан бодогч оюутнуудад зориулж санхүүгийн тайлан гаргах аргазүйн тусламж номыг цувралаар , хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоор хүүхэлдэйн кино, комик номуудыг , татвар төлөгч нартаа зориулж "Хөтөч" цуврал номыг,  мөн судлаач нартаа зориулж татварын статистикийн эмхтгэлүүдийг Татварын ерөнхий газартай хамтран гаргажээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэний нийгмийн тасралтгүй боловсрол олгох зорилгоор мэргэшүүлэх сургалтанд 12304, иргэний нийгмийн сургалтанд 29600, татвар-санхүүгийн сургалтанд 13165 хүнийг сургалтанд хамруулжээ.

АЛСЫН ХАРАА:

“Бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компани болох...”

ЭРХЭМ ЗОРИЛГО:

"Бид харилцагчийг тогтвортой хөгжилд хөтлөх үнэ цэнэтэй түншлэгч байна"

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Тасралтгүй боловсрол
  • Цогц чадамж
  • Шударга байдал
  • Бодит хандлага
  • Харилцан итгэлцэл

 

БИДНИЙ УРИА:

"ТАТВАР БИДНИЙ ХЭЛ"

ЧАНАРЫН БОДЛОГО:

Бид харилцагчийнхаа сэтгэл ханамжийг эрхэмлэн дээдэлж, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулан мэргэшсэн чадварлаг хамт олныг тогтмол хөгжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган харилцагчийг тогтвортой хөгжилд хөтлөх үнэ цэнтэй түншлэгч байж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний компани болно.

 

ТУЗ-ийн мэндчилгээ

МЭДЭЭЛЭЛ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА......
 

Үүсгэн байгуулагч - Х.Тунгалагмаа

ТУЗ-ын гишүүн - З.Оюунчимэг