“ Монголтакс ТМЗ “ ХХК-н гүйцэтгэх орчны захирал З.Оюунчимэг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ТУЗ-н гишүүнээр сонгогдлоо

 

“ Монголтакс ТМЗ “ ХХК-н гүйцэтгэх орчны захирал З.Оюунчимэг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ТУЗ-н гишүүнээр сонгогдлоо

    Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ээлжит V дугаар их хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө . Гишүүдийн хурлаар мэргэшсэн зөвлөхүүд салбарынхаа өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэн ярилцахын зэрэгцээ дижитал системд амжилттай шилжин , үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн нь салбарын онцлох амжилт байсан бөгөөд түүнчлэн энэхүү хурлаар дараагийн жилүүдэд ажиллах удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосны дотор манай компанийн гүйцэтгэх орчны захирал З.Оюунчимэг (МНБ , МТЗ , Эрхзүйч ) сонгогдсон нь  манай баг хамт олны ажил үйлчилгээг давхар үнэлсэн бахархалтай үйл явдал боллоо.

    Гүйцэтгэх орчны захирал З.Оюунчимэг нь байгууллагатаа 2006 оноос хойш ажиллахдаа олон шинэ санаачлагыг хэрэгжүүлж, татварын хуулийн хэрэгжилтийг хангуулах, татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, мэргэжлийн хамт олныхоо ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. 2015 оноос өдийг хүртэд тасралтгүй ТМЗН-т хууль эрхзүйн хичээлийг орж олон олон мэргэжил нэгт нягтлан бодогч нартаа мэдлэгийг түгээж байна.

   Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх зорилгоор татвар төлөгч нарт зориулсан “ Хөтөч “ цуврал ном , хүүхэд багачуудад татварын мэдлэг олгох “ Тэмүүлэл хүү “ комик цуврал, мэргэжил нэгтнүүддээ зориулсан Санхүүгийн тайлан гаргах аргазүй, Санхүүгийн тайлан бэлтгэх аргазүй зэрэг номнууд дээ р ажиллажээ .

    Ирээдүйд Монгол улсын нийт татварын мэргэшсэн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж тэдний мэргэжлийн чадварыг сайжруулах , төр болон татвар төлөгчдөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулж байгаад компанийн хамт олны зүгээс баяр хүргэж амжилт хүсье !