МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН НИЙГЭМЛЭГ 2021 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДРУУЛАН “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК ДАХИН ШИЛДЭГ ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЛАА

      Үндэсний анхдагч гэх тодотголтой Монголтаксчууд бидний өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол улсыг эдийн засгийн бүхий л салбар , секторуудад үйл ажиллагаа явуулдаг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтран ажиллахдаа хатуу хучилттай авто зам 133,6 км , 200 ортой хүүхдийн цэцэрлэг 110ш , 240 суудалтай ерөнхий боловсролын  сургууль 120ш , 100 ортой эмнэлэг 52 ширхэгийг байгуулах төсөвтэй тэнцэх хэмжээний татварын орлогыг улс , орон нутгийн төсөвт төвлөрүүлж , улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаныг үнэлж, мөн татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах , даган мөрдөхөд чиглэсэн 22 ном бүтээл туурвиж , татвар санхүүгийн боловсрол олгох сургалтандаа 55584 хүнийг хамруулж , 60 гаруй судалгаа шинжилгээ , нөлөөллийн ажлуудыг ажилтан бүрийн идэвхи  оролцоонд тулгуурлан , сегмент бүрээр санаачлан хэрэгжүүлсэн бүтээлч хамт олон юм хэмээн ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ НИЙГЭМЛЭГ-ээс “ ШИЛДЭГ ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ БАЙГУУЛАГА ” –аар шалгаруулж хүндэт өргөмжлөл цом гардууллаа.

 

 

ШИЛДЭГ СУДЛААЧ ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ - “ МОНГОЛТАКС ТМЗ” ХХК Татварын ахлах зөвлөх Б.Энхтунгалаг ( СРА, СРТА ) 2021 оны шилдэг судлаач татварын мэргэшсэн зөвлөх хэмээх хүндэт шагналыг гардан авлаа .

      Б.Энхтунгалаг ( СРА, СРТА ) нь Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон нийтэд таниулах , иргэдийн татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэх , олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд “ татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний дотоод хяналтын бодлого аргачлал “ , “ Олон нийтийн татвар төлөх хандлага , татварын зөвлөх үйлчилгээ “ судалгаа , “ Монгол улсын татварын статистикын эмхэтгэл “ , “ Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүй - 2“ , “ Тэмүүллийн гэр бүлийн санхүүгийн нууцаас “ комик ном зэрэг бүтээлүүдийн зохиогчийн багт ажилласан байна . Мөн 2021 оноос эхлэн хэрэгжүүлж Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн эрх анхлан сунгахад шаардлагатай судалгааны арга зүй олох сургалт болон “ Татварын ойлголт , хандлагыг тодорхойлох судалгаа” - ны ажлын хэсгийг удирдан ажилласныг цохон тэмдэглэж Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгээс “ ШИЛДЭГ СУДЛААЧ ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ” шагналыг гардууллаа .

 

 

МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН НИЙГЭМЛЭГИЙН ХҮНДЭТ МЕДАЛ  - “ МОНГОЛТАКС ТМЗ” ХХК  гүйцэтгэх орчны захирал З.Оюунчимэг (МНБ , МТЗ , Эрхзүйч ) Хүндэт медалаар шагнууллаа .