2022 оны 1 сарын 12нд Монголтакс ТМЗ ХХК-н нийт ажилчдад “ Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаа ” сэдвээр “ Шинэ Их Тэрбум ” аудитын ХХК - ны аудитор Д.Дашдулам сургалт орж өөрийн мэдлэгээ хуваалцлаа

Ажилчидынхаа хувь хүний хөгжил болон мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор Монголтакс ТМЗ ХХК нь 7 хоног бүрийн 3дах өдөр бүх ажилчидаа олон төрлийн сургалт лекцэнд өдий хүртэл тогтмол  хамруулсаар ирсэн билээ . Энэ удаагийн оны хамгийн анхны сургалт маань  1 сарын 12ны өдөр “ Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх үйл ажиллагаа ”сэдвээр “ ШИНЭ ИХ ТЭРБУМ аудитын ХХК “ ажилтан аудитор Дашдулам  маань  орж олон улсын байгууллагууд мөнгө угаах болон терроризмын үйл ажиллагаатай хэрхэн тэмцдэг , Татварын мэргэшсэн зөвлөх байгууллага бид хууль бус үйлдлийг мэдээллэж тэмцэх урьдчилан сэргийлэх үүрэгтэй бөгөөд хэрхэн тэрхүү мэдээллээ үнэн зөв шуурхай мэдээллэх , мэдээллийг цуглуулагч комплаенсийн ажилтаны ажиллах чиг үүрэг  , эрсдэлтэй харилцагчийг илрүүлэн эрсдлийн үнэлгээг хэрхэн хийх болон байгууллагын дотоод хяналт хөтөлбөр мөрдөж буй хууль тогтоомж зэрэг олон сэдвийн хүрээнд дотоодын болон гадаадын жишээ кэйстэй уялдуулан системтэйгээр ажилчдад ерөнхий мэдлэгийг олголоо .

Өөрийн мэдлэгийг харамгүй хуваалцсан аудитор Дашдулам танд баярлалаа