“Татвар төлөгчдөд зориулсан хөтөч” цувралын тухай

     Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн татвар төлөгчийн нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, олон нийтэд татварын боловсролыг олгох чиглэлээр сургалт судалгаа хийж, ном бүтээлүүд туурвиж ирсэн ба бидний анхдагч бүтээлүүдийн нэг нь “ Татвар төлөгчдөд зориулсан хөтөч” цуврал гарын авлага юм.

     Энэхүү  цуврал бүтээл нь татварын хуулийг төрөл төрлөөр нь ангилан татвар төлөгчдөд ойлгоход хялбар аргыг ашиглан хийгдсэн ба татварын тухай ойлголт мэдлэгийг олгож практикт ашиглахад хялбар байх боломжийг олгох зорилгоор 2006 оноос 2010 оны хооронд 5 цуврал гарын авлагыг гаргаж 2011 онд хөтөч цувралаа нэгтгэн цогц бүтээл болгон татвар төлөгчдөд хүргэжээ.

     2022 оныг татварын боловсролын жил болгосонтой холбогдуулан 5 сарын 26-ны өдөр “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг ТЕГ, ТМЗНийгэмлэгтэй хамтран зохион байгуулах гэж байна.