Татварын боловсролыг олгох зорилготой анхны хүүхэлдэйн кино

    Анхны гэх тодотголтой бүтээлүүдийн нэг болох “Билгүүн Жавхлан хоёр татвартай танилцсан түүх” хүүхэлдэйн кино нь 2011 онд бяцхан хүүхдүүдэд татварын боловсролыг олгох зорилготой анхны хүүхэлдэйн кино болон бүтсэн билээ.

    Энэхүү киног бүтээх санаа нь татварын боловсролыг сургалтаар дамжуулан хүргэх  явцад орхиж болохгүй нэг орон зай нь цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд болохыг анзаарч, тэдэндээ зориулан татварын тухай ойлголт, НӨАТ гэж юу ? гэдгийг энгийн хэрнээ сонирхолтойгоор ойлгуулах хүсэл санаа зорилгоо нэгтгэн “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ны хамт олон өөрсдийн бүхий л боломж чадвараа дайчлан бүх дүрүүдийг гараараа баримлын шавраар хийж, үйл хөдлөл бүрийн фото зургийг авч, дарааллаар хөдөлгөөнд оруулан харилцан ярианы бичлэгийг хийж эвлүүлэн 2011 онд хүүхэлдэйн кино болгон бүтээсэн түүхтэй.

    Мөн Татварын ерөнхий газар 2020 онд  “Татвартай танилцсан гурав” теле зохиомжийг гэр бүлийн харилцаан дээр тулгуурлан татварын тухай ойлголт, тэр дундаа НӨАТ-н хөнгөлөлт чөлөөлөлт,түүний үр өгөөжийг төрийн үйлчилгээтэй холбон тайлбарлаж үзэгчдийн хүртээл болгосон. Энэхүү бүтээлийг бүтээхэд  “Монголтакс ТМЗ” ХХК-н үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа зохиол болон агуулга, мэргэжлийн үг хэллэг, найруулган дээр зөвлөхөөр ажиллаж өөрийн хувь нэмрээ оруулсан.

    2022 оныг татварын боловсролын жил болгосонтой холбогдуулан 5 сарын 26-ны өдөр “Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг ТЕГ, ТМЗНийгэмлэгтэй хамтран зохион байгуулах гэж байна.

“Билгүүн Жавхлан хоёр татвартай танилцсан түүх” хүүхэлдэйн кино

https://www.youtube.com/watch?v=7UvADFC9zPI

“Татвартай танилцсан гурав” теле зохиомж

https://www.youtube.com/watch?v=t5azf4LFMwk