2016 оны тэргүүн байрны шагналт Б.Өлзийхишиг-н нэрэмжит “Өртгийн бүртгэл олимпиад 2022” амжилттай зохион байгуулагдаж шагналт байрууд тодорлоо

    “Монголтакс ТМЗ” ХХК нь “Мандах Их сургууль”-тай хамтран ажиллаад 13дах жилдээ золгож байна. Бид хамтын ажиллагааны хүрээнд жил бүр “Өртгийн бүртгэл” олимпиадыг “Мандах Их сургууль”-н 3 дугаар түвшний оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай билээ.Үүнээс гадна хамтын ажиллагаа маань улам өргөжин тэлж “судлаач оюутан” эссэ бичлэгийн уралдаан, “80 цагийн дадлагажих ” хөтөлбөр зэрэг ажлуудыг сургуулийн нийт оюутнуудын дунд зохион байгуулж, тэдний хөгжин дэвших, мэдлэгээ бататгах, чадвараа дээшлүүлэх боломжуудыг бий болгож байгаа нь бидний ирээдүйдээ хийж буй том хөрөнгө оруулалт юм.

    “Өртгийн бүртгэл” 2022 олимпиад маань 5 сарын 16ны өдөр 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж шагналт байрын эзэд тодрон өргөмжлөл, цалинтай дадлага хийх эрхийн бичгээ гардан авлаа.

    Энэхүү олимпиадын Тэргүүн байранд  “Мандах Их Сургууль”-ийн төв сургуулиас оролцсон  Нягтлан бодох бүртгэл, татварын ангийн оюутан Нямбаяр овогтой Уянга , 2 дугаар байранд Дархан-Уул аймгийн салбар сургуулиас оролцсон Нягтлан бодох бүртгэлийн ангийн оюутан  Барсүрэн овогтой Халиун, 3 дугаар байранд Мандах Их Сургуулийн төв сургуулиас оролцсон Нягтлан бодох бүртгэл, англи хэлний ангийн оюутан  Батбаатар овогтой Дорждэрэм нар тус тус шалгарлаа.

Зорилгодоо хүрч шагналын эзэд болсон  оюутнууддаа  дахин баяр  хүргэе!

Мөн олимпиадад оролцож өөрийн мэдлэг оюунаа сорин оролцсон  бүх оюутнууддаа баярлалаа.       

                                                   

   1 дүгээр байр, Нямбаяр овогтой Уянга                           2 дугаар байр, Барсүрэн овогтой Халиун

                                                          

                                                 3 дугаар байр, Батбаатар овогтой Дорждэрэм