Хамгийн эрэлттэй, хүлээлттэй  бүтээл “САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ТУСЛАМЖ” цуврал ном

      “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК –ийн  хамт олон нь  2009 онд  “Үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ аж ахуйн нэгжийн жишээн дээр анхны “САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ТУСЛАМЖ 1” цуврал номоо боловсруулан гаргаж олон нийтийн хүртээл болгосон түүхтэй .

      Эхний бүтээлийн зорилго ААН-ийн нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийг олон улсын стандартын дагуу бүртгэж хэвшүүлэх , НББ – ийн мэдээлэл боловсруулах, санхүүгийн программ ашиглаж сурах, санхүүгийн бүртгэлээс гадна зардал хувиарлах , өртөг тооцох аргачлалыг олон хувилбараар тайлбарлах, НББ чиглэлээр суралцаж буй оюутнууд танхим дах онолын мэдлэгийг бататгах, практик дадлага эзэмших чадваруудыг олгохын тулд байсан бөгөөд анхан шатны баримтаас тайлан гаргах хүртэлх баримт бүрдүүлэлтийг тайлбарласан нь олон нийтийн эрэлттэй бүтээл болох гол үзүүлэлт болсон юм .

     “САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ТУСЛАМЖ 2” номоо бид өнгөрсөн арван  жилийн хугацаанд хуримтлуулсан  мэдлэг болон ажлын туршлага дээрээ үндэслэн  “Худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ ААН-н нийтлэг жишээн дээр тулгуурлан 10 жилийн ойгоороо бэлтгэн гаргасан нь одоо жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа удирдан чиглүүлэх, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах, санхүү , татвар, нийгмийн даатгалын тайлангаа мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргахад чухал ач холбогдол бүхий бүтээл болж чадсан юм. Энэхүү бүтээлээ “Даймонд 5.0”санхүүгийн программ ашиглан  боловсруулсан нь мөн л дараагийн цуврал бүтээлийн хүлээлтийг бий болгосон.

    “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК –ийн  хамт олон цуврал бүтээл болгондоо бүхий л  мэдлэг оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг заваа зориулан сэтгэлээ шингээн туурвидаг хамт олон гэдгээ дахин дахин өөрсдийн бүтээлүүдээр баталсаар байгаа билээ . 

 САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН ТУСЛАМЖ -3  тун удахгүй