“МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ийн хамт олон нь нийгмийн хариуцлагын хүрээнд татварын боловсролыг олон нийтэд түгээх, татвар төлөх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг хийхийн зэрэгцээ Монгол улсын татварын талаарх статистик мэдээллийн үүсэл хөгжил болон статистик мэдээг нийтийн хүртээл болгох, татварын суурь ойлголт харилцан хамаарлыг судлах эх сурвалжийг үүсгэх, мэдээлэлд дүн шинжилгээ хийж үйл ажиллагаандаа мэдээллийг ашиглах зорилгоор “МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ-1" цувралыг бэлтгэн гаргасан түүхтэй .
Энэхүү эмхтгэлийг “ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР”-н мэдээлэл статистикийн хэлтэс, “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ийн хамт олон, зөвлөх доктор профессор, статистик багш, судлаач, мэргэжлийн баг хамт олон хамтран статистикийн шинжлэх ухааны үүднээс Монгол Улсын татварын тогтолцоо, татварын мэдээлэл, татварын орлогын бүрдүүлэлт, борлуулалтын орлого, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо, хариуцлагын хэлбэрийн талаарх мэдээллийг системчлэн боловсруулсан билээ.
“Бидний бүтээлийн мэдээлэл” татварын талаар баримтлах бодлого боловсруулах, татварын төлөвлөлт, татварын судалгааны ажлыг үр бүтээлтэй болгоход тус дөхөм болж байгааг төрийн болон мэргэжлийн байгууллагын ажиллагсад сайшаан тэмдэглэж, ашиглаж байдаг нь бидэнд дараагийн бүтээлээ туурвих урам зоригийг өгсөөр байна.
“Өчигдрийн тоон түүх , Өнөөдрийн бүтээл , Ирээдүйн амжилт”
“МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН СТАТИСТИКИЙН ЭМХТГЭЛ-2” тун удахгүй