“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ” ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

    “Монголтакс ТМЗ “ ХХК нь нийгмийн хариуцлагаа биелүүлэн “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТАТВАРЫН БОЛОВСРОЛЫН ҮҮРЭГ” ҮНДЭСНИЙ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН-ийг санаачлан Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг болон ТЕГ хамтран энэхүү зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

    Зөвлөгөөнд УИХ-ын дэргэдэх төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Монгол банк, Боловсролын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Боловсролын мэдээлэл технологийн төв, Их дээд сургуулийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцон зөвлөлдлөө.

    Зөвлөгөөнөөр татварын боловсролыг олгох үндэсний хөтөлбөртэй болох, нас насанд нь тохирсон байдлаар татварын боловсролыг хэрхэн олгох зэрэг агуулгын хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр

• Иргэдийн санхүүгийн боловсролын нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө

• Насан туршдаа суралцахуй: насанд хүрэгчдийн татварын боловсрол

• СӨБ, ЕБС-ийн боловсролын хөтөлбөрт татварын агуулга тусгагдсан байдал

• Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийн талаарх үндэсний бодлого, үүнд татварын мэдлэгийн хүрээ

• Их дээд сургуулиудын татварын мэргэжилтэн бэлтгэх олон улсын туршлага

• Татварын боловсрол ба ёс суртахуун зэрэг агуулгын хүрээнд явагдана.
• Татварын Мэргэшсэн Зөвлөх үйлчилгээний хөгжил, хандлага
• Татварын харилцааны талаарх олон нийтийн хандлагын түвшинг тодорхойлох судалгаа
• Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг татварын хуулийн даган мөрдөлтөөр хангах арга зам
• Их сургуулийн татварын боловсрол олгож буй хөтөлбөрийн өнөөгийн байдал
• Тогтвортой хөгжилд татварын боловсролын үүрэг
• Их дээд сургуулиудад татварын мэдлэг түгээж буй өнөөгийн байдал зэрэг агуулгын хүрээнд ярилцаж зөвлөмж, уриалгыг гарган өндөрлөлөө.

"Монголтакс ТМЗ" ХХК - н хамт олон