Хамгийн бага орлогын албан татвартай улс орнууд

Хүмүүсийн ярьдагаар амьдралд 2 зүйл л үнэн байдаг гэдэг ба тэдгээр нь "Та төрсөн бол үхэх нь үнэн", "Амьдарч байгаа бол татвар төлөх нь үнэн" гэлцдэг билээ. Энэ үгтэй маргах шалтгаан байхгүй ч зарим улс орон орлогын албан татвар авахгүйгээр өөрсдийн төсвийн хөрөнгийг бүрдүүлдэг байна. Гэхдээ орлогын албан татвар авахгүй төсвийн хөрөнгө бүрдүүлэх боломжтой гэж үү? Мэдээж боломжтой. Тухайн улс орнууд төсвийн мөнгийг бусад эх үүсвэрээс буюу аялал жуулчлал, газрын тос, уул уурхайн үйл ажиллагааг өндөр түвшинд гүйцэтгэснээр орлогын албан татварыг орлох боломжтой юм. 

За ингээд орлогын албан татварын хувь хамгийн бага улс орнуудтай танилцъя.

Саудын Араб

Орлогын албан татвар - 0%

Саудын Араб нь зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэр дээр ажил эрхэлсэн тохиодолд хөдөлмөр эрхлэлтийн орлогоос албан татвар авдаггүй байна.

 

Арабын Нэгдсэн Эмират 

Орлогын албан татвар - 0%

Ойрхи Дорнод даяар газрын тосны баялаг ихтэй, оршин суугчиддаа татвар ногдуулдаггүй олон улс байдаг ч Арабын Нэгдсэн Эмират улс нь тогтвортой засгийн газар, боловсролын байгууламж, хүчирхэг эдийн засгаараа хамгийн алдартай улсуудын нэг гэж тооцогддог. 

 

Оман 

Орлогын албан татвар - 0%

Газрын тосны нөөц баялагийн хэмжээгээр дээгүүрт ордог Оман улсад бүс нутгийн болон орон нутгийн орлогын албан татварт тэг хувийн татвар ноогдуулдаг ба хуулинд нь хүртэл орлогын албан татварын тухай тусгагдаагүй байдаг.

 

Кувейт

Орлогын албан татвар - 0%

Кувейт улс нь газрын тосны томоохон үйлдвэрлэгч болохын хувьд засгийн газар нь үндсэн хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, цахилгаан эрчим хүч, эрүүл мэндийн системд татаас олгодог. Тус улс хувь хүмүүсийн олсон орлогод тэг татвар ногдуулдаг тул гадаад хүмүүс Кувейтэд хөдөлмөр эрхэлж буй орлогодоо ямар ч татвар төлдөггүй байна.

 

Катар 

Орлогын албан татвар - 0%

Катар улс оршин суугчиддаа орлогын албан татвар ногдуулдаггүй, тэр дундаа гадаад улс орнуудаас олсон орлогот нь хүртгэл татвар ногдуулдаггүй байна. 

 

Бахрейн

Орлогын албан татвар - 0%

Бахрейн нь татваргүй улс бөгөөд засгийн газрын орлогынхоо ихэнхи хувийг газрын тосны үйлдвэрээсээ авдаг. Бахрейн бол найрсаг нутгийн иргэдтэй, Персийн булангийн хамгийн либериал орнуудын нэг гэдгээрээ алдартай юм. 

 

Багамын арлууд

Орлогын албан татвар - 0%

Багамын арлуудад хувь хүний ​​орлого, өв залгамжлал, бэлэг дурсгал, хөрөнгийн орлогод татвар ногдуулдаггүй ба гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын болон бизнесийн хууль тогтоомжийн ачаар татварын диваажин гэх нэр хүндийг олж авсан байна.

 

Монако 

Орлогын албан татвар - 0%

Монакогийн эдийн засаг нь аялал жуулчлал, банк санхүү дээр тулгуурладаг. Монакогийн татварын бодлого, хууль тогтоомж нь энэ улсыг татварын диваажин гэж тооцогдоход хүргэсэн байна. Мөн Монакогийн оршин суугч гэж тооцогдохын тулд хүмүүс нэг жилийн хугацаанд байрлах байрныхаа нотлох баримтыг харуулах ёстой байдаг байна. 

 

Энэ жагсаалтанд байгаа улсууд нь аялал жуулчлал өндөр хөгжсөн эсвэл газрын тосны нөөц баялаг ихтэй түүнийхээ ачаар үсрэнгүй хөгжиж буй улсууд байгаа ч орлогын албан татвар ноогдуулдаггүй ядуу буурай улс орнууд байдаг ба Баруун-Сахар, Сомали зэрэг улсуудад иргэнийн дайн, бослого тэмцэл байнга гарч байдаг болхоор ард иргэддээ татвар ногдуулах хууль эрхзүйн тогтолцоо, боломж бололцоо бүрддэггүй байна. 

 

Эх сурвалж : https://worldpopulationreview.com/country-rankings/highest-taxed-countries