Монгол Улсын Татварын Статистикийн эмхэтгэл II буюу 2012-2019 онуудын татварын мэдээ, мэдээлэл, тоон үзүүлэлтүүд та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо. МОНГОЛТАКС ТМЗ ХХК нь Татварын ерөнхий газрын Судалгаа шинжилгээний хэлтэстэй хамтран 2012-2019 онуудад Монгол улсын татварын бодлогын хүрээнд гарсан өөрчлөлт шинэчлэлт, татварын бааз, суурь, төрөл, татвар ногдуулалт, төлөх үүргийн хэрэгжилтийг татварын нэгдсэн мэдээллийн бүртгэлд үндэслэн "Монгол улсын татварын статистикийн эмхэтгэл" бүтээлийн хоёр дох цувралыг бэлтгэж Монгол Улсын Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабалтай уулзаж танилцууллаа.
Уг эмхэтгэл нь шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаач, оюутан залууст маань хэрэглэхэд тохиромжтойгоос гадна ард иргэдийн татварын боловсролыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол бүхий эх сурвалж болж байна.