ТАТВАРЫН БҮРТГЭЛ УЛСЫН IX олимпиадын хоёр дугаар шатыг "ЭРХЭТ" онлайн санхүүгийн программ дээр ажиллаж гүйцэтгэх болсонтой холбогдуулан 2-р шатанд шалгарсан нийт оролцогчдодоо анхааруулга хүргэж байна. 


"ЭРХЭТ" онлайн санхүүгийн программ дээр хэрхэн ажиллах талаарх чиглүүлэх сургалт 2022 оны 11 сарын 07-ны өдөр 16:00 цагт  ZOOM.us платформ дээр явагдах гэж байгаа бөгөөд 2-р шатанд шалгарсан бүх оролцогчид хамрагдах шаардлагатай юм. Чиглүүлэх сургалт руу холбогдох ZOOM линкийг та бүхний бүртгэлтэй мэйл хаяг руу явуулах болно. 

 

"ЭРХЭТ" онлайн санхүүгийн программын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erkhet.biz болон www.youtube.com/user/ErkhetHQ сайтуудаас авах боломжтой.