Татварын бүртгэл - 2022 улсын IX олимпиад амжилттай өндөрлөлөө

ТАТВАРЫН БҮРТГЭЛ 2022” УЛСЫН IX ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монголын татварын алба, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Татварын бүртгэл 2022” улсын IX олимпиад хоёр үе шаттай явагдаж амжилттай шилдгүүдээ тодрууллаа.

Нягтлан бодогч ангилал

1-р байр: Д.Дэлгэрмагнай /Номин Холдинг ХХК-ийн дотоод аудитор/

2-р байр: Д.Амарбат /"Бласт" ХХК ерөнхий нягтлан бодогч/

3-р байр: Б.Ариунжаргал /Номин Тав Трейдын ХХК-ийн тооцооны Нягтлан бодогч/

Оюутан ангилал:

1-р байр: Н.Уянга /Мандах Их сургуулийн 4-р курсын оюутан /

2-р байр: Б.Билэгмаа /Санхүү эдийн засгийн их сургуулийн 3-р курсын оюутан /

3-р байр: Л.Ган-Эрдэнэ /Мандах Их сургууль – Дархан салбар 3-р курсын оюутан/ нар тус тус шалгарлаа.

Олимпиадын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа, Монголтакс ТМЗ ХХК-ийн захирал Н.Алтанзул, ТМЗН-ийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Г.Алтанзаяа, ТЕГ-ын ТТҮГ-ын ТУАБ Ц.Ундармаа нар оролцож нийт оролцогчдод баяр хүргэж цаашидын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

Олимпиадыг хамтран зохион байгуулж дууссанд талархан гарын бэлэг бэлэглэсэн "Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн" хамт олондоо Баярлалаа.