ХЭРХЭН ТАТВАРЫН  ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМД ХАМРАГДАХ ВЭ?

Хэрэв таны бизнесийн жилийн борлуулалтын орлого 50 сая хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш бол та жилд нэг удаа татварын тайлангаа хялбаршуулсан горимоор гаргаж нийт борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын албан татвар төлөх боломжтой.

 

 

Хялбаршуулсан горимоор тайлан гаргахад нийт борлуулалтын орлого буюу татвар ногдох орлогоос нэг хувиар татвар төлж байгаа учир зардлын баримтыг нотлох шаардлагагүй юм. Бизнес эрхлэгчийн хувьд заавал зардлаа нотлох и-баримтыг шаардахгүй болно.
Харин борлуулалтын орлогын хувьд заавал нотлох буюу и-баримтыг үйлдсэн байх ёстой. Бизнес эрхлэгч та тухайн татварын жилийн III /2023.09.30/ улиралд багтаан “Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлт”-ийг цахимаар гаргасанаар энэхүү горимд хамрагдана.

АЛХАМ 1. ЦАХИМААР ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМД ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ГАРГАХ:

АЛХАМ 2. ТАТВАРЫН АЛБАНААС ТАНЫ ГАРГАСАН ХҮСЭЛТИЙН ХАРИУ ИРСНЭЭР ТА ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР ТАЙЛАНГАА ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

АЛХАМ 3. ТАНЫ ХҮСЭЛТИЙГ ТАТВАРЫН АЛБА ХҮЛЭЭН АВСАНЫ ДАРАА ТАНЫ ТАЙЛАНГИЙН МАЯГТ ТТ-02-ХГ ӨРГӨТГӨЛТЭЙ ХАРАГДАНА.

Анхааруулга 1. Та 2022 онд хялбаршуулсан горимоор тайлангаа илгээсэн бол 2023 онд дахин хүсэлт илгээх шаардлагагүй юм. Гэхдээ таныг тайлангаа илгээхэд “Хялбаршуулсан горимоос хасагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэх ба зөвшөөрах товчийг андуурч дарахаас болгоомжилно уу. Зөвшөөрөх гэдгийг дарсан бол таны тайлан хялбаршуулсан горимоос автоматаар хасагдах юм.

Хэрвээ цуцлах хэсэг дээр санаандгүй дараад цуцласан бол та харъяа татварын албанд хандаж хүсэлтийг дахин илгээх шаардлагатай бөгөөд хүсэлт илгээх хуулийн хугацаа өнгөрсөн байх эрсдэлтэй юм.

Анхааруулга 2. Хэрвээ өмнөх онд та татварын тайлангаа илгээгүй эсвэл илгээсэн ч баталгаажаагүй, өмнөх оны борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс их бол хялбаршуулсан горимын хүсэлт гаргах боломжгүй юм. Мөн архи, тамхи импортлох, үйлдвэрлэх, ашигт малтмал, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд энэ горимыг ашиглах боломжгүй.

 

Эх сурвалж:  "МОНГОЛ ТАКС" татварын мэргэшсэн зөвлөх компаниас цахим товхимолд зориулан бэлтгэв.