2021 оны тайлангаар 90 хувийн хөнгөлөлтөд 2491 татвар төлөгчид хамрагдан 36,5 тэрбум төгрөгийг буцаан олголт авсан бол 2022 оны тайлангаар одоогийн байдлаар 3280 татвар төлөгчид 50,48 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан байна.
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар нийтлэг хувь хэмжээгээр ногдох орлого нь 300 саяаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан татвар төлөгчийн ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө. 90 хувийн хөнгөлөлт нь гэдэг нь жилийн эцсийн тайландаа татвараа 10 хувиар ногдуулж төлчхөөд, дараа нь 90 хувийг буцаан авна гэсэн үг. Энэхүү хөнгөлөлтийг эдлэхэд тавигдах шаардлагууд нь:
Хэрвээ та дээрх бүх шаардлагыг хангасан боловч таны буцаан олголт ороогүй бол магадгүй дараах шалтгаануудаас болсон байж болно.
Мөн 90 хувийн буцаан олголтоос гадна илүү төлөлтөө буцаан авах, алслагдсан бүсийн хөнгөлөлт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил олгогчийн хөнгөлөлт зэрэг олон төрлийн хөнгөлөлтүүд байдаг. Та татварын талаарх мэдлэгээ дээшлүүлж эсвэл мэргэшсэн зөвлөхөөс зөвлөгөө авч өөрийн хууль ёсны эрх ашигаа эдлээрэй.
Эх сурвалж: "МОНГОЛ ТАКС" татварын мэргэшсэн зөвлөх компаниас цахим товхимолд зориулан бэлтгэв.