"Монголтакс ТМЗ" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Мандах Их Сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу "Өртгийн бүртгэлийн олимпиад"-ыг 14 дэх жилдээ ивээн тэтгэж, хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн олимпиадад оролцогч оюутнуудын тоо өмнөх жилээс хоёр дахин нэмэгдсэн нь залуусын мэдлэг боловсролд тэмүүлэх эрмэлзэл өндөр байгааг илтгэж байна.
Эрдэм мэдлэгийн сорилтод хүч үзэж буй нийт оюутан залуусдаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!



