Зөвлөх үйлчилгээ гэдэг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч бизнесийн амин сүнс болсон хамгийн чухал "бүтээгдэхүүн" байдаг. "Монголтакс ТМЗ" ХХК нь энэхүү биет бус үнэ цэнийг харилцагчдынхаа зүрх сэтгэлд хоногшуулахын тулд өөрсдийн үндсэн 2 үйлчилгээгээр Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээгээ "ACC" (Эйсиси), Татварын зөвлөх үйлчилгээгээ "TAX" (Такс) хэмээх хоёр өвөрмөц роботыг бүтээсэн юм.
Энэ нь олон нийт болон харилцагчдын нүдэнд хоногших, гадагшаа чиглэсэн маркетингийн хэрэгсэл болохоос гадна харилцагчдад итгэл үнэмшил төрүүлэх зорилготой бөгөөд түүнчлэн дотооддоо бол хүний нөөц, ажилтнуудаа компанийнхаа алсын хараа руу чиглүүлэх чухал "идэвхжүүлэлтийн загвар модель" болж өгдөг юм.



