Монголын Татварын Ерөнхий Газар болон Монголтакс ТМЗ ХХК хамтран 2026 оны “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийг угтан ирээдүйн татвар төлөгч хүүхэд, багачуудын татварын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Уралдаанд сурагчид:
Бага анги (1–5 дугаар анги)
Дунд анги (6–9 дүгээр анги)
Ахлах анги (10–12 дугаар анги) гэсэн 3 насны ангиллаар идэвхтэй оролцож, татварын ач холбогдлыг бүтээлч сэтгэлгээ, уран сэтгэмжээр илэрхийллээ.
Оролцсон нийт сурагчиддаа баяр хүргэж, ирээдүйн хариуцлагатай татвар төлөгч болох их үйлсэд нь амжилт хүсье!



