Мэргэшсэн зөвлөх үйлчилгээний салбарт 20 жилийн түүхийг бүтээж буй "Монголтакс ТМЗ" ХХК-ийн амжилтын үндэс нь "Мэргэшсэн ажилтнууд" билээ. Бид ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхийг байгууллагын тэргүүлэх зорилгоо болгодог.
Энэхүү зорилгын хүрээнд бид Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс (MoniCPA) зохион байгуулдаг "Leadership Academy"-д жил бүр ажилтнуудаа тогтмол оролцуулдаг бөгөөд сургалтын БҮХ ЗАРДЛЫГ БАЙГУУЛЛАГААС 100% ХАРИУЦАН дэмждэг уламжлалтай.
Бид жил бүр энэхүү хөтөлбөрт оролцогчдынхоо тоог нэмэгдүүлж, хүний нөөцийн чадавхаа тасралтгүй бэхжүүлж байна.
2023 он: Б.Болорцэцэг, О.Хувьтөгөлдөр, Х.Сэлэнгэ, Ч.Одонтуяа, О.Мөнхсайхан.
2024 он: З.Оюунчимэг, Э.Намжилмаа, Т.Пүрэвжав, Б.Нямжаргал, Ц.Үнэнбилэг.
2025 он: Б.Мөнхзаяа, М.Жавхлан, Ч.Хулан.



