"Монголтакс ТМЗ" ХХК-ийн баг тамирчид, хамт олон татварын мэргэшсэн зөвлөхүүдийн “Спортлог ТМЗ-2026” спортын VII наадамд амжилттай оролцлоо.
Манай хамт олон наадмын бүх төрөлд(дартс, теннис, сагсан бөмбөг, шатар, гар бөмбөг) хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Наадмын туршид баг тамирчдаа тууштай дэмжсэн хөгжөөн дэмжигчдийн идэвх, нэгдсэн зохион байгуулалт болон жигдэрсэн хувцаслалт нь байгууллагын соёл, дотоод уур амьсгалыг бүрэн илтгэсэн онцлох үйл явдал байлаа.



