2026 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Австрали улсын Сидней хотноо Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн (ММНБИ) Австрали дахь салбарын албан ёсны анхны уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Австрали улсад ажиллаж, амьдарч буй залуус нэгдэн, харилцан туршлага солилцож, салбарын цаашдын хөгжил болон мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар санал бодлоо хуваалцсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд манай байгууллагын үүсгэн байгуулагч, ММНБИ-ийн Австрали дахь салбарыг санаачлагч хатагтай Х.Тунгалагмаа биечлэн оролцож, мэргэжлийн мэдлэг, олон улсын туршлагаасаа хуваалцлаа.



