Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган – 2026

"Монголтакс ТМЗ" ХХК нь татварын зөвлөх үйлчилгээний салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, мэргэжлийн мэдлэг, туршлагаа хуваалцах үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцсоор ирсэн билээ.

Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн 11 дэх удаагийн чуулганд манай байгууллагыг төлөөлөн:
 - Х.Тунгалагмаа /ТУЗ-ийн дарга, Үүсгэн байгуулагч/
 - Н.Алтанзул /Гүйцэтгэх захирал/
 - Л.Бат-Өлзий /Бизнес хөгжлийн газрын захирал/ нар оролцлоо.

Чуулганы үеэр Бизнес хөгжлийн газрын захирал Л.Бат-Өлзий "Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хөгжил дэх хиймэл оюуны сорилт" сэдвээр илтгэл танилцуулж, шинэ эриний чиг хандлагыг хуваалцсан юм.

Уулзалтад төр, хувийн хэвшил болон гадаад, дотоодын нэр хүндтэй мэргэжилтнүүд цуглаж, салбарын чухал сэдвүүдээр санал солилцон, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.