Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний салбарт 20 жилийн турш бидэнтэй хамт байж, улс орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл, эрхэм харилцагчдадаа талархал илэрхийлэн энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр салбарын голлох төрийн байгууллагууд нэг дор цуглаж, гадаадын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд тулгардаг гол асуудлууд, хуулийн шинэчлэлийн талаар хамгийн сүүлийн үеийн хэрэгцээт мэдээллийг илтгэл хэлбэрээр хүргэсэн юм.
Илтгэлийн гол сэдвүүдээс:
Татварын ерөнхий газар: Олон улсын татварын зохицуулалт болон гадаадын компаниудад тулгардаг онцлог асуудлууд, зөвлөмж.
Нийгмийн даатгалын ерөнхий газар: "Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт"-ийн шинэчлэл, танилцуулга.
Гаалийн ерөнхий газар: Гаалийн бүрдүүлэлт, импортын барааны үнэлгээний аргачлал болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх практик зааварчилгаа.
Бидэнтэй олон жилийн турш хамтдаа өсөж хөгжсөн эрхэм харилцагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
"Монголтакс ТМЗ" ХХК — Таны итгэл, Бидний үнэ цэн



