Монгол, Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн сайн дурын холбооны ерөнхийлөгч Такихэто Катогийн урилгаар Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг (ТМЗН)-ийн төлөөлөгчид Япон Улсад ажлын айлчлал хийлээ.
Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд "Монголтакс ТМЗ" ХХК-ийг төлөөлөн Бизнес хөгжлийн газрын захирал Л.Бат-Өлзий оролцож, хоёр орны татварын зөвлөх үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох уулзалтуудад компанийн хувь нэмрийг оруулан ажиллалаа. Мөн айлчлалын хүрээнд ТМЗН-ийн Гүйцэтгэх захирал Г.Хишигзул, Хяналтын зөвлөлийн гишүүн Г.Мөнхбаяр, Дорноговь салбарын дарга Э.Ариунтуяа, Цахим хорооны дарга Д.Амарбат, Цахим хорооны гишүүн Д.Батдорж, Судалгааны хорооны гишүүн Т.Халиун, Татварын мэргэшсэн зөвлөх Ц.Ариунсайхан, Ж.Бадамгарав Б.Уранбилэг нар оролцов.
Айлчлалын хүрээнд дараах үндсэн арга хэмжээнүүд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд: Монгол, Японы ТМЗ-үүдийн сайн дурын холбооны бүх гишүүдийн хурал зохион байгуулав.
Хурлаар холбооны ерөнхийлөгч Такихэто Като хоёр орны 15 жилийн харилцаа, хамтын ажиллагааны тайлан болон аудитын дүгнэлтийг танилцуулж, цаашдын зорилтуудыг тодорхойллоо. Мөн Монгол улсын ТМЗН-ээс олон нийтэд татварын боловсрол олгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаас хуваалцав.



