“ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨГӨӨН 2026” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАХИРЛУУДЫН ЗӨВЛӨГӨӨН 2026” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг “Монголтакс ТМЗ” ХХК ивээн тэтгэгчээр дэмжин оролцсон юм.

Энэхүү зөвлөгөөн нь татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулж: салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал

  • Цаашдын хөгжлийн чиг хандлага
  • Туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Зөвлөгөөний үеэр гишүүд, оролцогчид татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүй, байгууллагын засаглал, хүний нөөцийн бодлого болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар идэвхтэй санал бодол, байр сууриа хуваалцлаа.

Салбарынхаа хөгжил, мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэхийн төлөө хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.