“ҮНЭ ШИЛЖИЛТ БА ҮНЭ ЦЭНИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, Дэлхийн татварын зөвлөхүүдийн нэгдсэн платформын дарга, Татварын технологийн хорооны дарга, профессор Пиержиоржио Валентегийн урилгаар Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан “Үнэ шилжилт” сэдэвт сургалтад “Монголтакс ТМЗ” ХХК-ийг төлөөлж үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа, гүйцэтгэх захирал Н.Алтанзул хамрагдсан билээ.

Тус сургалтаас олж авсан мэдлэг туршлагаа өөрийн байгууллагын ажилтнууд сургалт хэлбэрээр хуваалцсан бөгөөд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүдэд зориулсан “Үнэ шилжилт ба үнэ цэнийн гинжин хэлхээ” сэдэвт мэдлэгээ хуваалцах арга хэмжээнд мөн амжилттай оролцлоо.
Мэргэжлийн мэдлэгээ тасралтгүй хөгжүүлж, туршлагаа хуваалцан, үнэ цэнийг хамтдаа бүтээцгээе. 

"МонголТакс — Татвар бидний хэл"