2001 оны Нобелийн шагналт, Дэлхийн Банкны эдийн засагч асан Америкийн нэртэй эдийн засагч, глобалчлалыг зартай эсэргvvцэгч Жозеф Стиглец “хил хязгааргvй болсон єнєєгийн дэлхий ертєнцєд бараа, vйлчилгээ чөлөөтэй урсаж байгаагийн нэгэн адил бусад сөрөг зvйлvvд ч чөлөөтэй урсаж байна” гэсэн байдаг. Даяарчлал буюу глобалчлалын үр дүнд дэлхий ертөнц хил хязгааргүй болж, бараа, үйлчилгээ чөлөөтэй урсаж, хил дамнасан худалдаа үйлчилгээ, үндэстэн дамнасан корпорациуд, техник технологийн хил дамнасан хөдөлгөөнүүд ихэссэн. Ийнхүү нийгмийн харилцаа нарийсан хөгжихийн хэрээр түүнийг зохицуулж буй эрх зүйн хэмжээ түүнд тавигдах шаардлага өндөрсөж байна.
Монгол улсын хувьд ч даяарчлагдаж, гадаад улсын буюу оршин суугч бус этгээдээс бараа, ажил, үйлчилгээ авах эрх хэн бүхэнд нээлттэй болж хил дамнасан худалдаа хийн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Ийнхүү оршин суугч бус этгээдээс авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг гадагш шилжүүлэхтэй холбоотойгоор дараах татварын асуудлууд үүсдэг.
Үүнд:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 20 %
- Хувь хүний орлогын албан татвар 20 % (2018 оноос)
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 %
Олон улсын татварын давхардлыг арилгах, татвараас зайлсхийх болон зугтах явдал гаргуулахгүй байх, хэлэлцэн тохирогч улсуудын татвар ногдуулах эрхийг хуваарилах, ялгаварлан гадуурхах байдал гаргахгүй байх зэрэг зорилтуудыг хангах, олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдааг чөлөөтэй болгох, урамшуулах зорилгоор засгийн газар хооронд байгуулсан давхар татварын гэрээгээр хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ямар орлогоос, аль улсад төлөх болон хувь хэмжээг нь хязгаарладаг. Иймээс та аль улсын иргэн, хуулийн этгээдэд мөнгө шилжүүлэх гэж байгаа, мөн тухайн этгээд нь татварын зорилгоор хаана бүртгэлтэй байдаг буюу татвар төлөгчийн сертификат, давхар татварын гэрээтэй эсэхийг судлаж, ногдох татварын суутган авч шилжүүлэхгүй бол танай байгууллага татварын хяналт шалгалтаар акт тавиулах эрсдэлтэй.
Монгол улсын хилээр буюу гаальд мэдүүлээгүй бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан, суутган авч төсөвт төлөх үүргийг уг орлогыг олгосон буюу Монгол улсын иргэн, хуулийн этгээд хүлээдэг тул та татварын асуудлаа гэрээ хэлцэл хийхээс өмнө шийдвэрлэх шаардлагатай.
Хэрэв Монгол улсад төлөх татварын асуудлаа шийдвэрлээгүйгээс болж та гадагш гэрээний үнийн дүнг бүтнээр шилжүүлэх бол ийнхүү бусдын өмнөөс төлсөн татвар(ААНОАТ, НӨАТ, ХХОАТ) нь танай компанийн хасагдахгүй зардал болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
Бид байгууллагуудад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон жилийн мэдлэг, туршлагын дагуу мэргэжлийн түвшинд чанартайгаар хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.