Практикт татварын тайлагналтай холбоотой дараах 3 асуудал тулгардаг.
- Санхүү ба татварын тайлангийн хоорондын зөрүү
- Үнэ шилжүүлэлт
- Давхар татвар
1. Санхүү ба татварын тайлангийн зөрүү
Ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бүх аж ахуй нэгж байгууллагууд санхүүгийн тайлангаа СТОУС-ын дагуу бэлтгэж байгаа. Гэхдээ компанийн нягтлангууд татварын тайлангаа Монгол улсын хууль тогтоомжийн дагуу тооцож гаргадаг. Санхүү болон татварын тайлагналын зорилгоос хамаарч зөрүү үүсдэг. Уг зөрүүг хэрхэн нягтлан бодох бүртгэлд тусгах вэ? гэдэг асуудал тулгарч байдаг. МУ-ын Сангийн сайдын 2010 оны 5-р сарын 25-ны өдрийн 121-р тоот тушаалаар баталсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах журам”-ын дагуу уг зөрүүг зохицуулж бүртгэдэг.
2. Үнэ шилжүүлэлт
Техник технологийн энэ эрин зуунд үндэстэн дамнасан групп компаниуд дэлхийн аль ч оронд өөрийн салбар компаниудаа нээсээр байна. Ийм учраас үндэстэн дамнасан компаниудын хооронд хийгддэг бараа, ажил үйлчилгээний борлуулалт, хөрөнгийн шилжүүлэлт зэрэг ажил үйлчилгээ нь харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдэж байгаа учир нийтлэг ашиг сонирхлоос шалтгаалж өөрчлөгдөх боломжтой байгаа юм. Татвараас зайлсхийх энэ үйлдэл нь татварын хэмжээг зориудаар бууруулах, бага татвар төлөх боломжийг бий болгож байгаа юм. Энэ нь дэлхийн хэмжээнд яригдаж буй томоохон асуудлуудын нэг билээ. Манай улсад үнэ шилжүүлэлтийн асуудлыг зохицуулсан байдаг ч илүү нарийн зохицуулалт байхгүй. Тийм учраас үнэ шилжүүлэлтийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бидний өмнө тавигдаад байна.
3. Давхар татвар
Давхар татварын гэрээ хэлэлцээр нь олон улсын татварын давхардлыг арилгах, татвараас зайлсхийх болон зугатаах явдал гаргуулахгүй байх, хэлэлцэн тохирогч улсуудын татвар ногдуулах эрхийг хуваарилах, ялгаварлан гадуурхах байдал гаргахгүй байх зэрэг зорилтуудыг хангах зорилготой байдаг. Манай улс нь нийт 29 улстай Давхар татварын гэрээтэй. Дараах ажил гүйлгээг ОУ-ын татварын гэрээгээр зохицуулж байна.
- Бараа, ажил, үйлчилгээний хил дамнасан худалдаа
- Үндэстэн дамнасан компаниудын хил дамнасан үйлдвэрлэл
- Хувь хүн болон хөрөнгө оруулалтын сангуудын хил дамнасан хөрөнгө оруулалт
- Гадаад улсад ажиллаж, бизнес эрхэлдэг иргэдийн татвар
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
Бид байгууллагуудад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон жилийн мэдлэг, туршлагын дагуу мэргэжлийн түвшинд чанартайгаар хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.