Эрсдэл гэдэг нь амжилтанд хүрэх, зорилгоо биелүүлэхэд саад болж байгаа нөхцөл байдлууд боловч түүнийг урьдчилан тодорхойлж, зөв үнэлж, даван туулж чадвал амжилтыг араасаа дагуулдаг эерэг, сөрөг хоёр талтай ойлголт юм.
Татварын эрсдэл гэдгийг шууд утгаар нь татварын хууль тогтоомж зєрчих, уг зөрчилд оногдох хуулийн хариуцлага хүлээх магадлал гэж ойлгож болно. Энэ ойлголт нь олон хүчин зүйлээс шалтгаалж өөр өөр орчинд байгаа хүмүүст их, бага хэмжээгээр ялангуяа ил болон далд хэлбэрээр нөлөөлдөг байна. Мөн шинж чанар, нөхцөл байдлаас хамаарч дахин давтагдан гарах магадлалтай байдаг.
Татварын эрсдлийг бодлогын болон хэрэгжүүлэлтийн хүрээний эрсдэл гэж ангилдаг. Татварын бодлогын хүрээний эрсдэл нь татварын хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал, хоёрдмол утга, өөр хоорондоо зөрчилтэй заалтууд, зохицуулагдаагүй харилцаа зэрэг тодорхой бус байдал байдлаас үүсдэг бол хэрэгжүүлэлтийн хүрээний эрсдэл нь татвар ногдуулах орлого, суурийг буруу тодорхойлох, тооцооллын алдаа гаргах, татвар төлөгчийн бүртгэлтэй холбоотой зөрчил, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, татварын буруу хувь хэмжээг хэрэглэх, тайлагнах хугацаа хоцрох зэргээс үүсдэг.
Татварын эрсдэл нь урьдчилан тооцоогүй, нэмэлт, хасагдахгүй зардал буюу бизнесийн үйл ажиллагааны цэвэр алдагдал болж дахин татварын зардлыг нэмэгдүүлдэг тул тусгай шалгуур тогтоон эрсдэлийн үзүүлэлтүүдийг гаргаж, татварын эрсдэлийг үнэлж, шинжлэн, даван туулах арга замыг тодорхойлсноор эрсдэлийг удирдаж, дараах давуу талуудыг бий болгон, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэнийг өсгөдөг.
Үүнд:
- Татварын хуулийн хүрээнд татварын зардлаа бууруулах
- Шаардлагагүй нэмэлт зардлаас урьдчилан сэргийлэх
- Мөнгөн хөрөнгийн ачааллыг зохицуулж, нөөцийг оновчтой хуваарилах
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ
Бид байгууллагуудад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг олон жилийн мэдлэг, туршлагын дагуу мэргэжлийн түвшинд чанартайгаар хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор зочлон танилцана уу.