ТМЗН-ийн Зөвлөх үйлчилгээний менежментийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг татварын зөвлөхүүдийн чуулганд Монголтакс ТМЗ ХХК –ний татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцлоо. Мэргэшсэн зөвлөхүүдийн чуулган нь 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцэж, мэдлэг мэдээллээ хуваалцдаг, дүгнэлт зөвлөмж гарган зохих төвшинд нь уламжлан шийдвэрлүүлдэг чухал арга хэмжээ юм.