Монголтакс ТМЗ ХХК –ийн татварын мэргэшсэн зөвлөх, ТМЗ нийгэмлэгийн хуулийн багш З.Оюунчимэг Япон улсын татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний туршлага судлах сургалтад хамрагдаж байна. Энэхүү туршлага судлах сургалтыг Япон улсын Чиба мужийн татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг, Монгол Японы татварын зөвлөхүүдийн сайн дурын холбоо, Монгол Улсын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд хүрээнд зохион байгуулж байна.