Итали улсын Турин хотод 2019 оны 10-р сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн татварын зөвлөхүүдийн бага хуралд Монголтакс ТМЗ ХХК–ийн үүсгэн байгуулагч Х.Тунгалагмаа, мэргэшсэн зөвлөх З.Оюунчимэг нар монгол улсын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн төлөөллийн хамтаар оролцcон билээ.
Уг бага хурлыг Европын Татварын Зөвлөхүүдийн Холбоо (CFE Tax Advisers Europe) зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Ази, Европ, Африк тивийн татварын зөвлөхүүдийн төлөөллүүд оролцсон юм. Энэхүү бага хуралд манай татварын мэргэшсэн зөвлөхүүд оролцсоноор дэлхийн татварын бодлого, чиг хандлагын талаар сонсож, бусад улсын татварын мэргэжилтнүүдтэй туршлага хуваалцах өндөр ач холбогдолтой юм.