Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс зохион байгуулсан Япон улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан бодогчдын Нийгэмлэгүүдийн Холбоогоор зочилж, туршлага судлах ажлын хэсэгт Монголтакс ТМЗ ХХК-ийн татварын мэргэшсэн зөвлөх Н.Шинэ-Од оролцож ирлээ. Япон улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан бодогчдын Нийгэмлэгүүдийн Холбоогоор зочилж, туршлага судлан Япон улсын татварын зөвлөх үйлчилгээний түүхэн хөгжил, өнөөгийн цар хүрээ, цаашдын чиг хандлага зэрэг цогц мэдээлэлтэй танилцсанаар, бусдын сайн туршлагуудыг байгууллага дээр хөгжүүлэн ажиллах боломжтой юм.