ТМЗ-2021 чуулган энэ сарын 28нд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Энэхүү чуулганд “ МонголТакс ТМЗ ХХК ” үүсгэн байгуулагч , ТМЗН-ийн сургалт судалгааны менежментийн хорооны дарга Х.Тунгалагмаа оролцож “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанар” сэдвээр илтгэл тавихаар боллоо.
Та энэхүү чуулганд орлцсоноор татварын мэргэшсэн зөвлөх үйлчигээний олон улсын туршлага , стандарт , Монгол Улс дахь хөгжил хандлага, чанар , татвар төлөгчдөд үзүүлэх үр нөлөө , цар тахлын үед ТМЗҮ-нд тулгамдаж буй асуудлууд зэрэг чухал хэрэгтэй баттай мэдээллүүдийг нэг өдрийн дотор авах боломжтой юм.
Мөн цаг үеийн байдлаас шалтгаалан танхимаар цөөн хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдах бөгөөд бусад оролцохыг хүссэн хүмүүс цахимаар бүртгүүлэн хүссэн газраасаа цахимаар мэдээллээ сонсох бүрэн боломжтой юм байна.
Хэрвээ цахимаар бүртгүүлэхийг хүсвэл та доорх хаягруу орж бүртгүүлнэ үү www.members.cpta.mn